Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 42:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд тэр хойд зүг уруу чиглэн намайг гаднах хашаанд авчирлаа. Тэрээр тусгаарлагдсан талбай болон барилгын харалдаа орших хойд зүг уруу чиглэсэн танхим уруу намайг дагуулж ирэв.

2. Зуун тохой болох түүний уртынх нь дагуу явахад хойд хаалга байсан. Өргөн нь тавин тохой байв.

3. Дотоод хашаанд хамаарах хорин тохойны эсрэг талд болон гаднах хашаанд хамаарах засмал замын эсрэг талд гурван давхар дахь хонгилтой харалдаа хонгил байв.

4. Танхимуудын өмнө арван тохой өргөнтэй, зуун тохой урттай дотоод зам байв. Тэдгээрийн орох үүднүүд нь хойд талд байв.

5. Байшин дахь доод ба дунд давхрын танхимуудаас илүү их зайг хонгилууд эзэлсэн тул дээд давхрын танхимууд илүү бага байв.

6. Эдгээр нь гурван давхраар орших бөгөөд хашааны баганатай адил ганц ч багана байсангүй. Тийм учраас дээд давхрын танхимууд нь доод ба дунд давхрынхаас арай бага байв.

7. Танхим уруу харсан гаднах хашааны зүгт чиглэсэн гаднах хэрмийн хувьд гэвэл, түүний урт нь тавин тохой байв.

8. Учир нь гаднах хашаанд байсан танхимуудын урт нь тавин тохой байв. Харагтун, сүм уруу харсан танхимуудын урт нь зуун тохой байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 42