Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 4:12-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Чи үүнийг арвайн талх мэт болгож, тэдний нүдний өмнө хүний баасаар шарж ид гэв.

13. Тэгээд ЭЗЭН—Ийнхүү Би тэднийг цөлөх үндэстнүүдийн дунд Израилийн хөвгүүд өөрсдийн бузар талхыг идэх болно гэж айлдав.

14. Гэвч би—Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.

15. Тэгээд Тэр надад—Хар, би чамд хүний баасны оронд үхрийн аргалыг өгье. Чи түүгээр өөрийн талхыг бэлдэгтүн гэв.

16. Түүнээс гадна, Тэр надад—Хүний хүү, харагтун. Би Иерусалимд талхны нөөцийг үгүй болгох гэж байна. Тэд талхыг жинлэн зовнилтойгоор идэж, усыг хэмжиж айдастайгаар уух болно.

17. Учир нь талх, ус хомс болно. Тэд бие биеэ хирдхийлгэсэн, өөрсдийн гэм буруу дотроо турж эцсэн байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 4