Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 39:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт буй ард түмнүүд нь Израилийн уулс дээр унах болно. Би чамайг аливаа төрлийн махчин шувууд болон хээрийн араатанд идэш болгон өгөх болно.

5. Чи задгай талд унана. Учир нь Би үүнийг айлдсан байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

6. «Би Магог дээр болон арлуудад тайван амьдарч буй хүмүүсийн дээр гал илгээх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

7. Би Өөрийн ариун нэрийг Миний ард түмэн болох Израилийн дунд мэдүүлэх болно. Миний ариун нэр дахин бузарлагдахыг Би зөвшөөрөхгүй. Үндэстнүүд Намайг Израилийн Ариун Нэгэн болох ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

8. Харагтун, тэр нь ирж байгаа бөгөөд биелэгдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. «Тэр бол Миний айлдсан тэр өдөр мөн билээ.

9. Дараа нь Израилийн хотуудын оршин суугчид нь гадагш гарч, зэвсгүүдээр гал асааж, бамбай ба халхавч, нум ба сум, бороохой ба жадыг шатааж, долоон жилийн турш тэдгээрээр гал асаах болно.

10. Тэд хээрээс мод авалгүй, ойгоос түлээ цуглуулахгүй. Учир нь тэд зэвсгээр гал шатаах болно. Тэдний дээрэмдсэн юмсыг тэд дээрэмдэж, тэднийг тоносон хүмүүсийн олзыг тэд булаах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

11. «Тэр өдөр Би Израилийн дотор Гогд оршуулах газрыг өгөх болно. Тэр бол далайн зүүн эргээр өнгөрөгчдийн хөндий бөгөөд түүгээр өнгөрөх хүмүүсийг тэр гацаах болно. Тэд Гогийг түүний хамаг олон түмэнтэй нь хамт тэнд булшилж, түүнийг Хамон-гогийн хөндий хэмээн нэрлэх болно.

12. Газар нутгийг цэвэрлэхийн тулд долоон сарын туршид Израилийн гэр нь тэднийг булшилсаар байх болно.

13. Тэр нутгийн хамаг ардууд ч хүртэл тэднийг булшлах болно. Би Өөрийгөө алдаршуулах өдөрт энэ нь тэдний нэр алдрын төлөө байх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

14. «Тэр нутгаар байнга дайран явах хүмүүсийг тэд тусгаарлаж, өнгөрөн явсан хүмүүсийг булшилж, бүр газрын гадарга дээр үлдсэнийг ч булж, түүнийг цэвэрлэх болно. Долоон сарын төгсгөлд тэд хайгуул хийнэ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 39