Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 38:10-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.

11. “Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

12. Энэ нь олз авч, тонон дээрэмдэхийн тулд ба эдүгээ хүн суурьшсан эзгүй газруудын эсрэг болон үндэстнүүдээс цуглуулагдаж, мал сүрэг, эд хөрөнгийг эзэмшин ертөнцийн төвд амьдарч байгаа ард түмний эсрэг өөрийн гараа эргүүлэхийн тулд юм” гэж чи хэлэх болно.

13. Шеба, Дедан, Таршишийн худалдаачид болон түүний хамаг тосгодын хамт чамаас “Чи олз авахын тулд ирэв үү? Чи юм дээрэмдэж, мөнгө ба алтыг зөөж, мал ба эд хөрөнгийг булаан, их олзыг олохын тулд хамсаатнуудаа цуглуулав уу?” хэмээн асууна»”.

14. Тиймийн тул эш үзүүл, хүний хүү, Гогд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ард түмэн болох Израиль аюулгүй амьдарч байгаа тэр өдөр чи үүнийг мэдэхгүй гэж үү?

15. Чи болон чамтай хамт олон ард түмэн, бүгд морь унагч, агуу чуулган хийгээд хүчирхэг цэргүүд умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн газраас гарч ирэх болно.

16. Чи газрыг бүрхэх үүл адил Миний ард түмэн Израилийн эсрэг дайрна. Гог оо, тэдний нүдний өмнө чамаар Би ариусгагдах үед үндэстнүүд Намайг мэдэхийн тулд эцсийн өдрүүдэд Би чамайг Өөрийнхөө газрын эсрэг авчирна».

17. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би урьдын өдрүүдэд Өөрийн зарц нар болох Израилийн эш үзүүлэгчдээр дамжуулан айлдсан бөгөөд эдгээр эш үзүүлэгчид нь тэр өдрүүдэд “Би чамайг тэдний эсрэг авчрах болно” хэмээн олон жилийн турш эш үзүүлж байсан тэр нэгэн нь чи юу?

18. Гог Израилийн газрын эсрэг ирэх үед, тэр өдөр Миний хилэн Миний уур дотор оволзох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

19. «Тэр өдөр Израилийн нутагт үлэмж газар хөдлөлт заавал болохыг Би Өөрийн зүтгэл хийгээд Өөрийн дүрэлзэж буй хилэн дотор тунхаглаж байна.

20. Далайн загас, огторгуйн шувууд, хээрийн араатнууд ч, газраар мөлхөгч хамаг мөлхөгчид, газрын гадарга дээрх бүх хүн Миний оршихуйд чичрэх болно. Уулс ч хөмрөгдөн, өгсүүр замууд ч сүйтгэгдэж, хамаг хэрэм газарт нурах болно.

21. Би Өөрийн бүх уулан дээр түүний эсрэг илдийг дуудна» гэж Эзэн БУРХАН тунхаглан «Хүн бүрийн илд ах дүүгийнхээ эсрэг байх болно.

22. Би тахал болон цусаар түүнд шийтгэлийг өгнө. Би түүний дээр болон түүний цэргүүд, түүнтэй хамт буй олон ард түмэн дээр мөндөр, гал, хүхэртэй аадар бороог асгах болно.

23. Би Өөрийгөө өргөмжилж, Өөрийгөө ариусгаж, олон үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийгөө мэдүүлэх болно. Тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэв”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 38