Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 38:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

2. Хүний хүү, Магогийн газрын Рош, Мешех болон Тубалын ноён болох Гог уруу нүүрээ хандуулан, түүний эсрэг эш үзүүл.

3. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Рош, Мешех болон Тубалын ноён Гог оо, Би чиний эсрэг байна.

4. Би чамайг эргүүлж, чиний эрүүнд дэгээнүүд зоож, чамайг болон морьд, морин цэргүүд буюу чиний бүх цэргийг сүр жавхлантайгаар хувцасласан бүгдийг, бүгд илд барьсан халхавч бамбайтай агуу чуулганыг Би гарган авчирна.

5. Перс, Етиоп болон Пут тэдэнтэй хамт байж, тэд бүгд бамбай, дуулгатай ажээ.

6. Гомер өөрийн бүх цэргүүдтэй хамт, Бет-тогарма умардын хамгийн алслагдсан хэсгүүдээс өөрийн хамаг цэргүүдтэй хамт байх бөгөөд олон ард түмэн чамтай хамт байх болно.

7. Бэлэн байгтун. Чи болон чамайг тойрон цугларсан бүх хамсаатан чинь өөрсдийгөө бэлтгэг, тэдний хамгаалагч бол.

8. Олон хоногийн дараа та нар дуудагдах болно. Илднээс ангижирсан газар уруу та нар эцсийн жилүүдэд ирэх болно. Тэндхийн оршин суугчид нь үргэлж балгас байсан Израилийн уулс уруу олон үндэстнүүдээс цуглуулагдсан боловч түүний ард түмэн нь үндэстнүүдийн дундаас авчрагдсан ба тэд бүгд аюулгүй амьдарч байна.

9. Чи гарч шуурга мэт дайрна. Чи болон чиний хамаг цэргүүд, чамтай хамт байгч олон ард түмэн газрыг бүрхэх үүл адил байх болно».

10. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр өдөр чиний оюун ухаанд бодлууд төрж, чи хорон муу төлөвлөгөө сэднэ.

11. “Би хэрэмгүй тосгодын эсрэг дайрна. Тайван аюулгүй амьдарч байгаа, хана хэрэмгүй сууж байгаа, хаалтгүй эсвэл дааман хаалгагүй хүмүүсийн эсрэг би дайрах болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 38