Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 35:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. тиймийн тул Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Тэднийг үзэн ядсанаас болж чиний үзүүлсэн уур хилэн, атаа жөтөөний чинь дагуу Би чамтай харьцах болно. Би чамайг шүүх цагт Би тэдний дунд Өөрийгөө мэдүүлэх болно.

12. Чи Израилийн уулсын эсрэг “Тэд хоосорч, бидний идэш болгон өгөгдсөн” хэмээн өгүүлсэн бүх басамжлалыг чинь ЭЗЭН Би сонссон гэдгийг чи тэгэхэд мэдэх болно.

13. Та нар Миний эсрэг бардамнан ярьж, Миний эсрэг үгсээ олшруулсан. Би сонссон билээ».

14. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх дэлхий баярлаж байгаатай адил Би чамайг эзгүйрүүлэх болно.

15. Израилийн гэрийн өв хоосорсонд чи баярласантай адил Би чамд түүнчлэн үйлдэх болно. Сеир уул аа, Едом бүхлээрээ, та нар хоосрох болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэжээ”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 35