Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 34:8-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас,

9. тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс.

10. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»”» гэв.

11. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно.

12. Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.

13. Би ард түмнүүдээс тэднийг гаргаж, улсуудаас тэднийг цуглуулж, тэднийг уугуул нутагт нь аваачна. Израилийн уулс, урсгалуудын дэргэд болон тэр нутаг дахь хүмүүс оршин буй хамаг газруудад Би тэднийг тэжээх болно.

14. Би тэднийг сайн бэлчээрт тэжээх бөгөөд тэдний бэлчээрлэх газар нь Израилийн өндөр уулан дээр байх болно. Тэнд тэд сайн бэлчээрт хэвтэж, Израилийн уулс дээр арвин бэлчээрт идээшлэх болно.

15. Би Өөрийн сүргийг тэжээж, Би тэднийг хотлуулна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

16. «Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг боох бөгөөд өвчтэйг нь тэнхрүүлэх болно. Харин тарган болон тэнхлүүнийг нь Би устгах болно. Би тэднийг шүүлтээр тэжээнэ.

17. Миний хонин сүрэг ээ, та нарын тухайд гэвэл, Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун. Би нэг хонь болон нөгөө хонины хоорондохыг, хуцнууд болон ухнануудын хоорондхыг шүүх болно.

18. Та нар сайн бэлчээрт идээшилж, хөлөөрөө бэлчээрийнхээ үлдсэнийг талхлах хийгээд тунгалаг усыг ууж, үлдсэнийг нь хөлөөрөө булингартуулах нь та нарын хувьд ялимгүй зүйл гэж үү?

19. Миний сүргийн хувьд гэвэл, та нарын хөлөөрөө талхалсныг тэд идэж, та нарын хөлөөрөө булингартуулсныг тэд уух ёстой” хэмээв».

20. Тиймийн тул, Эзэн БУРХАН тэдэнд ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би, зөвхөн Би тарган хонь болон туранхай хонины хоорондохыг шүүх болно.

21. Та нар бөөрөөрөө болон мөрөөрөө түлхэж, хамаг сул доройг гадагш тартал нь тэдэн уруу эврээрээ мөргөж байгаа учраас,

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 34