Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 34:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү, Израилийн хоньчдын эсрэг эш үзүүл. Эш үзүүлж, тэдгээр хоньчдод “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Өөрсдийгөө тэжээж байсан Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид нь хонин сүргээ тэжээх ёстой бус уу?

3. Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, хонин сүргийг тэжээлгүй, тарган хонийг нядалдаг.

4. Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.

5. Хоньчин дутагдсан тул тэд бутарч, тал хээрийн араатан бүрийн идэш болж, тараагдав.

6. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»” гэж өгүүл хэмээв.

7. Тиймийн тул хоньчид та нар, ЭЗЭНий үгийг сонс.

8. «Би Өөрийн амьд буйгаар тангараглая» гэж Эзэн БУРХАН тунхаглаж «Үнэхээр Миний хонин сүрэг олз болж, хоньчин дутагдсан тул Миний хонин сүрэг хээрийн бүх араатнуудын идэш болж, Миний хоньчид хонин сүргийг минь бэдрээгүй. Харин ч хоньчид өөрсдийгөө тэжээн, Миний хонин сүргийг тэжээгээгүй учраас,

9. тиймийн тул хоньчид та нар ЭЗЭНий үгийг сонс.

10. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би хоньчдын эсрэг байгаа бөгөөд Би тэднээс Өөрийнхөө хонинуудыг шаардаж, тэднээр хонинуудыг тэжээлгэхээ зогсооно. Тийнхүү хоньчид дахин өөрсдийгөө үл тэжээх бөгөөд харин Би Өөрийнхөө хонин сүргийг тэдний идэш болгохгүйн тулд тэдний амнаас аварна»”» гэв.

11. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун. Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно.

12. Тараагдсан хонинуудынхаа дунд байхдаа хоньчин өөрийн сүрэгтээ санаа тавьдгийн адил, тийнхүү Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 34