Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 33:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү, өөрийнхөө ард түмний хөвгүүдтэй ярьж “Хэрэв Би нэг улс дээр илд авчирч, тэр улсын ардууд өөрсдийнхөө дундаас нэг хүнийг сонгож, өөрсдийн харуул болгох аваас,

3. улс дээр нь илд ирж байхыг тэр хүн хармагц бүрээ үлээж, ардуудад сэрэмжлүүлэг өгвөл,

4. тэгээд хэн нэгэн нь бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг эс авбал, илд ирж түүнийг аваад явбал түүний цус өөрийнх нь толгой дээр байх болно.

5. Тэр бүрээний дууг сонссон боловч сэрэмжлүүлгийг аваагүй юм. Түүний цус өөр дээр нь байх болно. Гэвч хэрвээ тэр сэрэмжлүүлгийг хүлээн авсан бол өөрийн амиа аврах байсан юм.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 33