Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 32:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Уулсад тултал нь Би бас чамаас гоожсон цусыг газарт уулгах болно.Жалганууд ч чамаар дүүрэх болно.

7. Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө.Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.

8. Огторгуй дахь гэрэлтэгч хамаг гэрлийг Би чам дээр харанхуй болгож,чиний газарт харанхуйг тогтоох болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9. «Би бас үндэстнүүдийн дунд, чиний үл мэдэх улсууд уруу чиний сүйрлийг аваачих үед олон ард түмнүүдийн зүрхийг зовоох болно.

10. Би олон ард түмнүүдийг чамайг харж балмагдуулна. Тэдний өмнө Өөрийнхөө илдийг далайх үед тэдний хаад нь ч чамаас ихэд айна. Чамайг унах өдөрт хүн бүр өөрийнхөө амийн төлөө, тэд мөч бүрд чичрэх болно».

11. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Вавилоны хааны илд нь чам дээр бууна.

12. Хүчтэнүүдийн илдээр Би чиний олон түмнийг унагах болно. Тэд бүгд үндэстнүүдийн харгис хүмүүс нь билээ.Тэд Египетийн бахархлыг сүйтгэж,түүний хамаг ард олон нь устгагдах болно.

13. Би бас түүний хамаг үхэр сүргийг их усны дэргэдээс устгах болно.Хүний хөл нь усыг дахин үл булингартуулна.

14. Тэгээд Би тэдний уснуудыг тогтуун болгож,голуудыг нь тос мэт урсгах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. «Би Египетийн нутгийг хоосруулж,дүүргэгдэж байсан юмсаараа газар ядуурахад,тэнд амьдардаг бүхнийг устгах цагт тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.

16. Энэ бол гашуудал бөгөөд тэд үүнийг дуулах ёстой. Үндэстнүүдийн охид үүнийг дуулах ёстой. Египет болон түүний хамаг олон түмний төлөө тэд үүнийг дуулах ёстой» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 32