Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 32:28-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Гэвч хөвч хөндүүлээгүй хүмүүсийн дунд чи хэмхчүүлж, илдэнд алагдагсадтай хамт хэвтэх болно.

29. Тэнд бас Едом ба түүний хаад, хамаг ноёд нь байна. Тэд өөрсдийн бүх чадлын төлөө илдэнд алагдагсадтай хамт хэвтүүлэгдсэн. Тэд хөвч хөндүүлээгүй хүмүүстэй болон нүхэнд орогсодтой хамт хэвтэх болно.

30. Тэнд бас умардын тэргүүнүүд бүгдээрээ болон өөрсдийнхөө чадлаас гарсан аймшгийг үл хайхран, ичгүүр дотор алагдагсадтай хамт доошоо буусан бүх сидончууд байна. Тийнхүү тэд хөвч хөндүүлээгүй хүмүүс бөгөөд илдэнд алагдагсадтай хамт хэвтэж, нүхэнд орогсодтой хамт өөрсдийн ичгүүрийг үүрсэн юм.

31. Фараон тэдгээрийг хараад, илдэнд алагдсан өөрийн хамаг олон түмэн, бүр Фараон болон бүх цэргүүдийнхээ төлөө тайвшруулагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 32