Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 32:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арван хоёр дахь жилийн арван хоёрдугаар сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү, Египетийн хаан Фараоны төлөө гашуудлын дууг дуулан, тэдэнд“Чи өөрийгөө үндэстнүүдийн залуу арслантай харьцуулсан.Гэтэл чи далайн мангастай адил юм.Чи голууд дотроо хага яран, хөлөөрөө усыг булингартуулж,тэдний голуудыг бохиртуулав” гэж хэл.

3. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Одоо Би олон ард түмнүүдийн чуулгантай хамт чиний дээр Өөрийн торыг хаяж,тэд чамайг Миний тороор дээш татах болно.

4. Би чамайг газарт хаяж, хээр тал уруу хөөнө.Би тэнгэрийн бүх шувуудыг чам дээр оршоон,бүх газрын араатнуудыг чамаар цатгах болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 32