Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 30:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,—

21. Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.

22. Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.

23. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд хөөх болно.

24. Учир нь Би Вавилоны хааны гарыг тэнхрүүлж, түүний гарт Өөрийн илдийг өгөх болно. Би Фараоны гарыг хугалах болно. Ингэснээр тэр шархадсан хүн ёолох адил Вавилоны хааны өмнө ёолох болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 30