Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 30:2-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хүний хүү эш үзүүлж, өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Уйл. “Тэр өдөр гаслантай яа.”

3. Учир нь тэр өдөр ойрхон, бүр ЭЗЭНий өдөр ойрхон байна.Энэ нь үүлтэй өдөр, үндэстнүүдийн хувьд мөхлийн цаг байх болно.

4. Египет дээр илд бууж, Етиопод зовлон зүдгүүр болно.Египетэд алагдагсад унах үед тэдтүүний баялгийг авч одон түүний сууриуд нь нуран унах болно.

5. Етиоп, Пут, Луд, бүх Араб, Ливи болон гэрээний нутгийн хөвгүүд тэдэнтэй хамт илдэнд унах болно».

6. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.«Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана.Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

7. «Тэд эзгүйрсэн улсуудын дунд эзгүйрч,түүний хотууд нь ч сүйтгэгдсэн хотуудын дунд байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 30