Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 30:14-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Би Патросыг хоосруулж, Зоанд гал тавьж, Тебест шүүлтийг буулгана.

15. Би Египетийн цайз Синд хилэнгээ асгаж, Тебесийн олон түмнийг таслах болно.

16. Би Египетэд гал тавина.Син нь зовлон зүдгүүр дотор тарчлах болно.Тебес эвдэрч, Мемфис нь өдөр бүр гай гамшигтай байх болно.

17. Он болон Пи-бесетийн залуус илдэнд унах бөгөөд эмэгтэйчүүд нь олзлогдох болно.

18. Би Техафнехест Египетийн буулгыг эвдэх үед тэнд өдөр нь харанхуй байх болно.Түүний хүч чадлын бахархал нь дотроо алга болно.Түүнийг үүл бүрхэж, охид нь олзлогдоно.

19. Тийнхүү Би Египет дээр шүүлтийг буулгах ба тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»”.

20. Арван нэг дэх жилийн нэгдүгээр сард, уг сарын долоонд ЭЗЭНий үг надад ирж,—

21. Хүний хүү, Би Египетийн хаан Фараоны гарыг хугалав. Харагтун, тэр нь эмчлэгдэхийн тулд үл ороогдож, илдийг авахад хүчтэй байхаар үл боогдсон юм.

22. Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Би Египетийн хаан Фараоны эсрэг байгаа бөгөөд түүний эрүүл болон хугарсан гаруудыг хоёуланг нь хугалж, түүний гараас илдийг нь унагаах болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 30