Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 3:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн.

3. Тэр надад—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.

4. Тэгээд Тэр надад—Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.

5. Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна.

6. Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн.

7. Гэсэн ч Израилийн гэр Намайг сонсох хүсэлгүй байдгаас хойш чамайг ч сонсох хүсэлгүй байх болно. Үнэхээр Израилийн хамаг гэр бол зөрүүд ба гөжүүд юм.

8. Харагтун. Би чиний нүүрийг тэдний нүүрнүүдийн адил хатуу болгон, чиний духыг тэдний духнуудын адил хатуу болгосон.

9. Би чиний духыг цахиураас ч хатуу очир алмааз мэт болгосон. Тэд хэдийгээр тэрслүү гэр боловч тэднээс бүү ай, тэдний өмнө бүү сүрд гэв.

10. Түүнээс гадна, Тэр надад—Хүний хүү, Миний чамд хэлэх бүх үгийг минь чи зүрхэндээ авч, сайтар сонс.

11. Цөлөгдөгсөд уруу, чиний ард түмний хөвгүүд уруу явж, тэдэнд ярьж, тэд сонссон ч, эсвэл эс сонссон ч “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн тэдэнд хэл гэв.

12. Дараа нь Сүнс намайг өргөсөнд, миний ард—Өөрийнхөө газарт ЭЗЭНий цог жавхлан магтагдах болтугай гэсэн нижигнэсэн их дууг би сонсов.

13. Тэгээд би хоорондоо шүргэлцэх амьд биесийн далавчнуудын дууг болон тэдний дэргэдэх дугуйнуудын дууг, бүр их нижигнэсэн дуу чимээг сонсов.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 3