Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 3:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Тэр надад—Хүний хүү, чи олсон юмаа ид. Энэ хуйлмал номыг идээд явж, Израилийн гэрт мэдүүл гэв.

2. Тиймээс би амаа нээж, Тэр надад энэ хуйлмал номыг идүүлсэн.

3. Тэр надад—Хүний хүү, Миний чамд өгч буй энэ хуйлмал номоор гэдсээ тэжээж, биеэ дүүргэгтүн гэв. Тэгээд би түүнийг идсэнд, тэр нь миний аманд бал мэт чихэрлэг байв.

4. Тэгээд Тэр надад—Хүний хүү, Израилийн гэр уруу очин, Миний үгсээр тэдэнд хэл.

5. Учир нь чи ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй ард түмэн уруу илгээгдээгүй. Харин Израилийн гэр уруу илгээгдэж байна.

6. Чи үгийг нь ойлгож чадахгүй, ойлгомжгүй яриатай, эсвэл хэцүү хэлтэй олон ард түмэн уруу илгээгдэж буй бус, харин чамайг сонсох ёстой хүмүүс уруу Би чамайг илгээсэн.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 3