Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 29:7-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав.Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».

8. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.

9. Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв” хэмээн өгүүлсэн.

10. Тиймээс харагтун, Би чиний эсрэг болон чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 29