Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 29:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.Чи хээр талд унах болно.Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.

6. Тэгэхэд Египетийн бүх оршин суугчид Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд зөвхөн хулсан таяг мэт л байв.

7. Тэд чамайг гараараа барихад чи хугарч, тэдний хамаг гаруудыг урав.Тэд чамайг түшихэд чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав».

8. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.

9. Египетийн газар нь эзгүйрэн, балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил бол минийх юм. Би үүнийг бүтээв” хэмээн өгүүлсэн.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 29