Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 29:11-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.

12. Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсууд уруу хөөж тараана.

13. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийн тараагдсан ард түмнүүдийн дундаас тэднийг цуглуулах болно.

14. Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, тэдний уугуул нутаг Патрос газарт буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно.

15. Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно.

16. Тэр хэзээ ч дахин Израилийн гэрийн итгэл найдвар байхаа больж, тэдний Египет уруу эргэснийх нь гэм бурууг сануулах болно. Тэгэхэд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно»” гэв.

17. Хорин долоо дахь жилийн нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—

18. Хүний хүү Тирийн эсрэг Вавилоны хаан Небухаднезар өөрийн цэргүүдийг нөр их хөдөлмөрлүүлэв. Бүх толгой халзан болж, бүх мөр шалбарав. Гэвч тэр болон түүний цэргүүд Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс аваагүй.

19. Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэрээр түүний баялгийг авч одон, юмсыг нь тонон, олзыг нь булаана. Тэр нь түүний цэргүүдийн хөлс шан болох болно.

20. Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн юм» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

21. Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 29