Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 29:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа—

2. Хүний хүү Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн, түүний эсрэг болон бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн,

3. яригтун. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Египетийн хаан Фараон, харагтун, Би чиний эсрэг байна.Чи бол өөрийн голуудын дунд хэвтээд,“Миний гол бол минийх юм. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн агуу мангас юм.

4. Би чиний эрүүнд дэгээ зоож, голуудын чинь загаснуудыг чиний хайрсанд наалдуулах болно.Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөдчиний голуудын бүх загаснууд чиний хайрсанд наалдах болно.

5. Би чамайг болон чиний голуудын хамаг загасыг цөлд хаях болно.Чи хээр талд унах болно.Чи үл цуглуулагдан, үл нийлүүлэгдэнэ.Би чамайг газрын араатан хийгээд огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 29