Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 28:9-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Чамайг шархдуулагчийн гарт чи Бурхан биш, хүн атлаа өөрийг чинь алах алуурчны өмнө «Би бол Бурхан» хэмээн өгүүлсээр байх уу?

10. Чи харь хүмүүсийн гараар, хөвч хөндүүлээгүй хүний үхлээр үхэх болно.Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”.

11. Дахин ЭЗЭНий үг надад ирж,—

12. Хүний хүү, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган, түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.«Чамд мэргэн ухаанаар бялхсан, үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.

13. Чи Бурханы цэцэрлэг Еденд байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байв.Бадмаараг, молор, алмааз, биндэрьяа, оникс, хаш, индранил, оюу болон маргад байв.Чиний дотор чиний хүрээ ба углуургууд алтаар урлагдсан байв.Чамайг бүтээсэн өдөрт тэдгээр нь бэлтгэгдсэн байв.

14. Чи бол халхалдаг тослогдсон херуб байсан ба Би чамайг байрлуулсан.Чи Бурханы ариун ууланд байлаа.Чи галт чулуунуудын дундуур явав.

15. Чамайг бүтээсэн өдрөөс эхлэн чиний дотор зөвт бус нь олдох хүртэл чи өөрийн замууддаа гэмгүй байв.

16. Чиний наймааны хөгжлөөр чи дотроосоо хүчирхийллээр дүүрч, чи нүглийг үйлдэв.Тиймээс Би чамайг Бурханы уулаас бузартсан юм мэт хөөсөн.Халхлагч херуб аа, Би чамайг галт чулуунуудын дундаас устгав.

17. Чиний гоо үзэсгэлэнгээс болж зүрх чинь бардамнав.Чи сүр жавхлангаасаа болж цэцэн ухаанаа завхруулсан.Би чамайг газарт хаяж, хаадад чамайг харуулахын тулд тэдний өмнө тавьсан.

18. Өөрийн тоо томшгүй хууль бус явдал ба зөв бус наймаагаар чи ариун газруудаа бузарлав.Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, тэр нь чамайг шатаасан.Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 28