Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 27:17-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан.

18. Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан.

19. Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.

20. Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв.

21. Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.

22. Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.

23. Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.

24. Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв.

25. Таршишийн онгоцнууд нь чиний барааг зөөж байв.Чи дүүрч, далайн зүрхэнд ихэд алдаршив.

26. Чиний сэлүүрчид чамайг их усанд хүргэж,дорнын салхи чамайг далайн дунд цохиж эвдэв.

27. Чиний сүйрлийн өдөрт чиний баялаг, чиний ачаа, чиний эд бараа,чиний далайчид, чиний залуурчид, чиний эвдрэлийг засагчид,чиний барааны худалдаачид, чиний дотор буй бүх дайчид, чиний дунд буй хамаг чуулгантай хамт далайн дунд живэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 27