Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 27:14-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Бет-тогармагаас ирсэн хүмүүс чиний эд барааны үнэд морьд, дайны морьд, илжигнүүдийг өгсөн.

15. Деданы хөвгүүд чиний худалдаачид байсан. Олон эрэг хавийн газрууд чиний зах зээл болж байсан. Тэд зааны яс, хар модыг төлбөр болгон чамд авчирч байв.

16. Чиний барааны элбэг дэлбэгээс болж Арам нь чиний худалдан авагч байсан. Тэд чиний барааг маргад чулуу, нил өнгийн бөс, нэхсэн даавуу, нарийн маалинга, шүр хийгээд бадмаараг чулуугаар худалдан авч байв.

17. Иуда болон Израиль нь чиний худалдаачид байсан. Тэд чиний барааг Миннитийн улаан буудай, боов, зөгийн бал, тос болон гавраар худалдан авч байсан.

18. Чиний барааны элбэгээс болж, бүх төрлийн баялаг эрдэнэсийн элбэгээс болж, Хелбоны дарс болон цагаан ноосноос болж Дамаск нь чиний худалдан авагч байсан.

19. Ведан ба Иаван нь Узалаас чиний барааны үнийг төлж байсан. Чиний барааны дотор ширэм, шанц болон амтат чихрийн нишингэ байв.

20. Дедан нь эмээлийн тохмоор чамтай худалдаа хийж байв.

21. Араб болон Кедарын хамаг ноёд хурганууд, хуцнууд болон ямаануудаар чиний худалдан авагчид байсан.

22. Шеба ба Раамагийн худалдаачид чамтай худалдаа хийж байсан. Тэд чиний барааг бүх төрлийн халуун ногооны дээдээр, бүх төрлийн эрдэнийн чулуу ба алтаар төлж байсан.

23. Харан, Канне, Еден, Шебагийн наймаачид, Асшур болон Хилмад нар чамтай худалдаа хийж байв.

24. Тэд чамтай тансаг дээлүүд, хөх өнгийн хувцаснууд, нэхмэл бөс болон эрээн хивс, чанга гөрсөн олсоор худалдаа хийж байв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 27