Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 26:4-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

5. Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6. Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”».

7. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.

8. Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.

9. Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно.

10. Түүний тоо томшгүй их морьдоос болж тэдний босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэрээр чиний хэрмийн дааман хаалгаар ороход морьт цэрэг, тэрэгнүүд, төмөр тэрэгний чимээгээр чиний хэрэм доргих болно.

11. Морьдынхоо туурайгаар тэр чиний хамаг гудамжнуудыг талхлах болно. Тэр чиний ард түмнийг илдээр ална. Чиний хүчирхэг багананууд газарт унана.

12. Тэд чиний баялгийг дээрэмдэж, эд барааг олзолж, чиний хэрмүүдийг нураан, тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.

13. Тиймээс Би чиний дуунуудын аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.

14. Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 26