Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 26:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арван нэг дэх жилийн, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.

3. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Далай нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсуудыг чиний эсрэг авчрах болно.

4. Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.

5. Тир нь далайн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан юм” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Тэр нь үндэстнүүдийн олз болно.

6. Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно”».

7. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би умардаас хаадын хаан болох Вавилоны хаан Небухаднезарыг морьд, тэрэгнүүд, морин цэргүүд, агуу их цэрэгтэй нь хамт Тир уруу авчрах болно.

8. Тэр нь эх газарт буй чиний охидыг илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг маш том халхавчийг босгоно.

9. Өөрийнх нь хэрэм эвдэгчийн цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр өөрийн сүхээр эвдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 26