Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 25:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү Аммоны хөвгүүдийн зүгт нүүрээ хандуулж, тэдний эсрэг эш үзүүлэн,

3. Аммоны хөвгүүдэд өгүүл. “Эзэн БУРХАНы үгийг сонс! Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Миний ариун газар бузарлагдсан үед, Израилийн газар эзгүйрсэн үед, Иудагийн гэр цөлөгдөн явсан үед та нар тэдний эсрэг ”ха ха” хэмээсэн.

4. Тиймээс харагтун, Би та нарыг дорнын хөвгүүдэд өмч болгон өгөх гэж байгаа бөгөөд тэд чиний дунд хуарангаа барьж, чиний дунд сууцаа босгон, чиний үр жимсийг идэж, чиний сүүг уух болно.

5. Би Раббаг тэмээний бэлчээр, Аммоны хөвгүүдийг хонины хэвтэр болгоно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».

6. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар алгаа ташиж, хөлөө дэвсэлж, Израилийн нутгийн эсрэг сэтгэлийн хамаг элэглэлтэйгээр баяссан.

7. Тиймээс харагтун, Би та нарын эсрэг Өөрийн мутраа сунгаж, та нарыг үндэстнүүдэд олз болгон өгнө. Би та нарыг ард түмнүүдээс таслан, та нарыг газруудаас устгана. Би та нарыг сөнөөнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно».

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 25