Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 21:23-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Энэ нь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм.

24. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарт хууль бус байдлыг чинь сануулсан учир үүгээр та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүгэл, хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана.

25. Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи”

26. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.

27. Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө”.

28. Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.

29. Энэ нь (тэд чамд зориулан хуурамч үзэгдлүүдийг үзэж байх зуур, тэд чамд зориулан худал хуурмагийг урьдчилан хэлж байх зуур) өдөр нь ирсэн, алагдсан хорон муугийн хүзүүнүүд дээр, эцсийн шийтгэлийн өдөрт чамайг байрлуулахын тулд юм.

30. Түүнийг хуйнд нь буцаа. Чиний бүтээгдсэн газарт, чиний үүссэн газарт Би чамайг шүүнэ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 21