Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 21:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Өөртөө хурцыг үзүүл, баруун тийш яв. Өөрийгөө байрлуул. Чиний үзүүр зүглэсэн болгонд зүүн тийш яв.

17. Би бас алга ташиж, Өөрийн хилэнгээ намдаана. ЭЗЭН Би айлдлаа.

18. ЭЗЭНий үг надад ирж,—

19. Хүний хүү, чиний хувьд гэвэл, Вавилоны хааны илд ирэхийн тулд хоёр зам тавь. Тэдгээр нь хоёулаа нэг газраас гарах болно. Тэмдгийг үйлд. Түүнийг хот уруу чиглэх замын эхэнд тавь.

20. Аммоны хөвгүүдийн Рабба уруу, эсвэл Иуда уруу бэхлэгдсэн Иерусалимын дотор орох илдэнд зориулсан замыг чи тэмдэглэх ёстой.

21. Учир нь Вавилоны хаан мэргэ төлгийг ашиглахаар замын уулзвар дээр, хоёр замын эхэнд зогсож байна. Тэрээр сумаа сэгсэрч, гэрийн шүтээнүүдээс асууж, элгийг харж байна.

22. “Иерусалим уруу” гэсэн мэргэ төлөг түүний баруун гарт таарч, тэрээр хэрэм эвдэгчийг тавьж, аллагыг тушааж ам нээн, чанга дуугаар уухайлан, хэрэм эвдэгчүүдийг дааман хаалганы зүг чиглүүлж овоо босгож, далан ухна.

23. Энэ нь тэдэнд өөрсдийнх нь нүдэн дэх худал мэргэ төлөг мэт байх болно. Тэд ёс төдий л тангараг тавьсан. Гэвч тэр гэм бурууг сануулсан нь тэд баривчлагдахын тулд юм.

24. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Та нарт хууль бус байдлыг чинь сануулсан учир үүгээр та нарын гэм буруу дэлгэгдсэн. Ингэснээр та нарын бүх нүгэл, хамаг үйлдлүүдэд чинь үзэгдэнэ. Та нар санах болсон учир та нар газартай хамт баривчлагдана.

25. Эцсийн шийтгэлийн цагт, өдөр нь ирсэн Израилийн ноён болох хорон муу нэгэн, алагдсан нэгэн чи”

26. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “малгайг авч, титмийг тайл. Энэ нь цаашид урьдынх шигээ байхгүй. Дорд нэгнийг өргөмжил, өндөрт буй нэгнийг дорд үз.

27. Би түүнийг балгас, балгас, балгас болгоно. Үүнийг эзэмших эрхтэй Нэгэнийг ирэх хүртэл, тэр нь хойшид байхгүй бөгөөд Би үүнийг Түүнд өгнө”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 21