Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:9-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дунд нь тэдний сууж буй үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв. Би үндэстнүүдийн нүдний өмнө тэднийг Египетийн нутгаас гаргаснаараа тэдэнд Өөрийгөө мэдүүлсэн.

10. Ийнхүү Би тэднийг Египетийн нутгаас гаргаж, цөлд авчирсан.

11. Би тэдэнд Өөрийн тогтоолуудыг өгч, Өөрийн зарлигуудын тухай, хэрвээ хүн тэдгээрийг биелүүлбэл амьдарна хэмээн тэдэнд мэдүүлэв.

12. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН мөн гэдгийг тэдэнд мэдүүлэхээр Би болон тэдний хооронд тэмдэг болгож, Би Өөрийн амралтын өдрүүдийг тэдэнд бас өгсөн.

13. Гэвч Израилийн гэр цөлд Миний эсрэг тэрслэв. Тэд Миний тогтоолоор явсангүй. Хэрвээ хүн тэдгээрийг сахивал амьдрах ёстой Миний зарлигаас ч татгалзсан. Миний амралтын өдрийг тэд ихэд бузарлав. Тэгээд Би тэднийг устгахын тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээрээс цөлд асгана хэмээв.

14. Гэвч тэднийг дагуулан гаргахыг харж байсан үндэстнүүдийн нүдний өмнө Өөрийн нэрийг бузарлуулахгүйн тулд Би Өөрийн нэрийн төлөө үйлдэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20