Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:44-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.

45. Одоо ЭЗЭНий үг надад ирж,—

46. Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.

47. Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана.

48. ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл” гэв.

49. Тэгээд би—Өө Эзэн БУРХАН. Тэд миний тухай “Тэр зөвхөн сургаалт зүйрлэлийг өгүүлэгч бус уу?” хэмээн хэлэв гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20