Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:41-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Та нарыг ард түмнүүдийн дундаас гаргаж, тараагдсан газруудаас чинь цуглуулах цагт Би та нарыг тайвшруулах тааламжит үнэр мэт хүлээж авна. Үндэстнүүдийн нүдэн дээр та нарын дунд Би Өөрийгөө ариун гэдгээ нотолно.

42. Би та нарыг эцгүүдэд чинь өгөхөөр тангарагласан газар болох Израилийн нутаг уруу авчрах цагт та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

43. Өөрсдийгөө бузарласан өөрсдийн замуудаа болон өөрсдийн үйлдлээ тэнд та нар санах болно. Та нар өөрсдийн үйлдсэн хамаг хорон муу зүйлсийн төлөө өөрсдийн нүдэндээ жигшигдэх болно.

44. Израилийн гэр ээ, Би та нартай муу явдлаар чинь, эсвэл завхарсан үйлсийн чинь дагуу бус, харин Өөрийн нэрийн төлөө та нартай харьцах үед та нар намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.

45. Одоо ЭЗЭНий үг надад ирж,—

46. Хүний хүү, Теманы зүгт нүүрээ чиглүүлж, өмнөдийн эсрэг өгүүлэн, Негевийн ойтой газрын эсрэг эш үзүүл.

47. Негевийн ойд “ЭЗЭНий үгийг сонсогтун. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Харагтун, Би чиний дотор гал асаах гэж байна. Тэр гал чиний доторх хамаг ногоон модыг хатсан мод бүрийн адилаар шатаана. Дүрэлзсэн дөл нь унтралгүй, өмнөдөөс умард хүртэл газрын гадарга бүхэлдээ түүгээр шатаагдана.

48. ЭЗЭН Би түүнийг шатаасан гэдгийг бүх махан бие харах болно. Түүнийг унтраахгүй» гэж өгүүл” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20