Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 20:2-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. ЭЗЭНий үг надад ирж,—

3. Хүний хүү, Израилийн ахмадуудтай ярилцан тэдэнд ингэж хэлэгтүн. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар Надаас асуухаар ирсэн үү? Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Би та нараар асуугдахгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна”.

4. Чи тэднийг шүүх үү, хүний хүү чи тэднийг шүүх үү? Тэдэнд өвөг дээдсийнх нь жигшүүрт үйлсийг мэдүүлж,

5. тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Би Израилийг сонгон, Иаковын гэрийн үр удамд тангараглан, Египетийн нутагт Өөрийгөө тэдэнд мэдүүлсэн тэр өдөрт Би бол та нарын Бурхан ЭЗЭН хэмээн айлдаж тэдэнд тангараглах үед,

6. тэднийг Египетийн нутгаас авчирч, тэдний төлөө Миний сонгосон бүх газруудын алдар нь болох сүү балаар урсах тэр газарт оруулахыг Би тэдэнд тэр өдөр тангараглав.

7. Би тэдэнд ”Та нарын хүн бүр өөрийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулж, Египетийн шүтээнүүдээр өөрсдийгөө бүү бузарла. Би бол та нарын Бурхан ЭЗЭН мөн” гэж айлдсан.

8. Гэвч тэд Миний эсрэг тэрсэлж, Намайг сонсохыг хүсээгүй. Тэд өөрсдийнхөө нүдний өмнөх бузар юмсыг зайлуулахгүй, Египетийн шүтээнүүдийг ч орхисонгүй. Тэгээд Би Египетийн нутгийн дунд тэдний эсрэг хандсан Өөрийн уурыг гүйцээхийн тулд Өөрийнхөө хилэнг тэдний дээр цутгахаар шийдсэн.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 20