Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 2:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Тэр надад—Хүний хүү, Би чамтай ярихын тулд хөл дээрээ босогтун гэв.

2. Түүнийг надад ярьж байхад над уруу Сүнс орж, намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлдахыг би сонсов.

3. Тэгээд Тэр надад—Хүний хүү, Би чамайг Израилийн хөвгүүд уруу, Миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн уруу илгээж байна. Тэд ч, тэдний өвөг дээдэс ч яг энэ өдрийг хүртэл Миний эсрэг зөрчил гаргасан.

4. Зөрүүд ба гөжүүд хүүхдүүд болох тэдэн уруу Би чамайг илгээж байна. Чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдсан” хэмээн хэл.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 2