Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 19:7-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов.Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.

8. Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв.Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.

9. Тэд түүнийг дэгээтэй торонд хийгээд, Вавилоны хаанд аваачив.Түүний дууг Израилийн ууланд дахин сонсогдуулахгүйн тулд тэд агнуурын торонд түүнийг оруулав.

10. Чиний эх бол усан үзмийн төгөлд чинь усны дэргэд суулгасан усан үзмийн мод адил байжээ.Бялхам их устай учир энэ нь ургац ихтэй, сагсайсан мөчрүүдтэй байв.

11. Тэр нь захирагчдын очирт таяг болохуйц хүчит мөчрүүдтэй байсан бөгөөд түүний өндөр нь үүлнээс дээгүүр өргөгдсөн.Тиймээс энэ нь өөрийн бөөн мөчрүүдтэй хамт бүрэн өндрөөрөө үзэгдэж байсан.

12. Гэвч тэр нь хилэнгээр сугалагдав.Тэр нь газарт хаягдав.Дорнын салхи түүний жимсийг хатаажээ.Түүний хүчит мөчир ч хугалагдсанаар хувхайрав.Гал түүнийг шатаажээ.

13. Одоо тэр нь цөлд, хуурай ба ангасан газарт суулгагджээ.

14. Түүний мөчрөөс гал гарч, түүний залуу мөчир болон жимсийг шатаав.Ингэснээр түүнд захирагчийн очирт таяг болох хүчит мөчир байхгүй болов”.Энэ бол гашуудал бөгөөд гашуудал болов.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 19