Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 19:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чиний хувьд, Израилийн ноёдын төлөө гашуудлыг дуулж,

2. “Чиний эх хэн байсан бэ?Арслангуудын дундах эм арслан!Тэр залуу арслангуудын дунд хэвтэж, гүегүүдээ өсгөсөн.

3. Тэрээр гүегүүдээсээ нэгийг өсгөсөнд, тэр нь арслан болж, олзоо тастчихыг сурчээ.Тэр хүмүүсийг идэв.

4. Тэгээд үндэстнүүд түүний тухай сонсжээ.Тэр арслан тэдний нүхэнд баригдахад, тэд түүнийг дэгээгээр чирч Египетийн газар уруу авчрав.

5. Эм арслан хүлээж цөхрөөд, найдвар нь алдагдсаныг мэдэхдээ,тэрээр гүегүүдээсээ өөр нэгийг авч, залуу арслан болгов.

6. Тэр арслангуудын дундуур хэрэн явжээ.Тэр залуу арслан болоод, олзоо тастчихыг сурчээ.Тэр хүмүүсийг идэв.

7. Тэр тэдний бэхлэгдсэн цамхгуудыг нурааж, хотуудыг нь балгас болгов.Түүний архирах дуунаас болж, газар болон түүгээр дүүрэн буй юмс балмагджээ.

8. Дараа нь үндэстнүүд өөрсдийн мужуудаас бүх талаас түүний эсрэг дайрч, түүн дээр өөрсдийн торыг хаяв.Тэр арслан тэдний нүхэнд унаж баригдав.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 19