Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 17:7-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Гэвч том далавчтай, их өдтэй өөр нэгэн маш том бүргэд байв. Харагтун, тэр бүргэдээр услуулахын тулд энэ усан үзмийн мод нь түүний зүгт өөрийнхөө үндсээ хандуулж, өөрийн таригдсан мандлаасаа өөрийнхөө мөчрүүдээ тэр бүргэдийн зүг сунгав.

8. Мөчрүүдийг ургуулж, жимснүүдийг гарган, гайхмаар сайхан усан үзмийн мод болохын тулд энэ нь элбэг усны дэргэд шимтэй газарт суулгагдсан шүү дээ»” хэмээгтүн.

9. Хэлэгтүн, “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тэр мод өтгөн ургах уу? Тэр бүргэд түүний үндсийг сугалж, түүний жимсийг таслах бус уу? Ингэвэл усан үзмийн мод хатаж, бүх нахиалах навчнууд нь гандах юм. Агуу хүчээр ч, олон хүнээр ч тэр нь үндэснээсээ дахин босож чадахгүй.

10. Харагтун, тэр таригдсан боловч өтгөн ургах уу? Дорнын салхи түүнийг цохиход л тэр нь бүрмөсөн хатаж, ургасан мандалдаа хатах бус уу»” гэжээ.

11. Үүнээс гадна, ЭЗЭНий үг надад ирж,—

12. Одоо тэрслүү гэрт хэл. Эдгээр зүйлс нь юу болохыг та нар мэдэхгүй гэж үү? Харагтун. Вавилоны хаан Иерусалимд ирж, хаан хийгээд ноёдыг нь авч, Вавилонд өөртөө тэднийг авчрав.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 17