Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 17:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Вавилоны хаан түүнийг сэнтийд залсан боловч тэрээр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн учир тэр хааны нутаг болох Вавилонд түүнтэй хамт байж, үхэх болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

17. “Олон амийг таслахаар тэд далан ухаж, бүслэх ханыг босгож байхад хүчирхэг нөхөр нь, Фараон их цэргийнхээ хамт түүнд дайтахад нь туслахгүй.

18. Одоо тэр тангаргийг үл тоомсорлож, гэрээг зөрчсөн. Харагтун, тэр өөрөө үнэнч байхаар амласан боловч эдгээр бүх зүйлийг үйлдэв. Тэр амь мултрахгүй” гэв.

19. Тийм учраас Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би Өөрийн амьд буйгаар тангараглая. Үнэхээр түүний жигшсэн Миний тангараг, түүний зөрчсөн Миний гэрээг Би түүний толгой дээр оноох болно.

20. Би түүний дээр Өөрийн торыг дэлгэж, тэр Миний урхинд баригдах болно. Дараа нь Би түүнийг Вавилон уруу аваачин, Миний эсрэг түүний үйлдсэн үнэнч бус үйлдлийн төлөө тэнд түүнийг шүүх болно.

21. Түүний бүх цэргийн доторх хамаг шилмэл эрс илдэнд алагдаж, үлдэгсэд нь зүг бүрд тараагдана. ЭЗЭН Би айлдсаныг та нар мэдэх болно”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 17