Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:52-62 Ариун Библи, 2004 (АБ2004)

52. Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.

53. Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана.

54. Энэ нь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм.

55. Чиний эгч дүүс болох Содом охидтойгоо хамт, Самари охидтойгоо хамт өөрсдийн урьдын газарт буцаж, бас чи охидтойгоо хамт өөрийн урьдын газартаа буцаж ирнэ.

56. Чиний бардамналын өдөрт чиний охин дүү Содомын нэр уруулаас чинь дурсагдаагүйтэй адил,

57. (энэ нь чиний хорон муу дэлгэгдэхээс өмнө) одоо чи Едомын охид болон түүний эргэн тойрон дахь бүхний, чамайг тойрон зэвүүцэх филистчүүдийн охидын зэмлэл болж байна.

58. Чи өөрийн завхай явдал болон жигшүүрт үйлсийг төрүүлжээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

59. Учир нь Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Би бас чиний үйлдсэнчлэн чамд үйлдэнэ. Чи гэрээг зөрчсөнөөрөө тангаргийг жигшсэн.

60. Гэсэн ч чиний залуу насны өдрүүдэд чамтай байгуулсан Өөрийн гэрээгээ Би санаж, чамтай мөнхийн гэрээг байгуулна.

61. Тэгээд чи өөрийн замуудыг санаж, өөрийн эгч дүүс болох эгч ба охин дүү хоёрыг хүлээн авахдаа чи ичих болно. Би тэднийг чамд охид болгон өгөх боловч энэ нь чиний гэрээнээс болоогүй юм.

62. Ийнхүү Би чамтай Өөрийн гэрээг байгуулах бөгөөд чи Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16