Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:48-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

48. Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй.

49. Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй.

50. Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан.

51. Түүгээр ч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав.

52. Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.

53. Тэгэвч Би Содом болон түүний охидыг, Самари болон түүний охидыг олзноос сэргээн, мөн тэдний хамт чамайг өөрийг чинь олзноос гаргана.

54. Энэ нь чи тэдний хувь тайтгарал болох үедээ өөрийн гутамшгийг үүрч, үйлдсэн бүхнийхээ төлөө ичгүүрийг амсахын тулд юм.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16