Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:44-52 Ариун Библи, 2004 (АБ2004)

44. Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үгийг иш татан «Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно.

45. Өөрийн нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ.

46. Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.

47. Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв”.

48. Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Би амьд байгаатай адил, чиний дүү Содом хийгээд түүний охид нь чи болон чиний охидын хийсэн шиг зүйлсийг хийгээгүй.

49. Харагтун, чиний дүү Содомын гэм нь энэ байсан юм. Тэр болон түүний охид бардам зан, элбэг дэлбэг хоол, назгай тайван байдалтай байсан боловч ядууст, үгээгүйчүүдэд туслаагүй.

50. Тийнхүү тэд ихэрхүү байсан бөгөөд Миний өмнө жигшүүрт үйлсийг үйлдсэн. Тийм учир Би хармагцаа тэднийг зайлуулсан.

51. Түүгээр ч барахгүй Самари ч чиний нүглүүдийн хагасыг нь ч эс үйлдэв. Учир нь чи тэднээс илүүгээр жигшүүрт үйлсээ олшруулсан. Тийнхүү чи үйлдсэн хамаг жигшүүрт үйлсээрээ өөрийн эгч дүүсийг зөв болгон харуулав.

52. Мөн өөрийн ичгүүрийг үүрсэн бөгөөд үүгээрээ чи эгч дүүсийнхээ хувьд шүүлтийг тааламжит болгов. Чиний үйлдсэн нүглүүд нь тэднийхээс илүү жигшүүртэй учраас тэд чамаас илүү зөв юм. Тийм ээ, бас ичиж зовон, ичгүүрээ үүр. Үүгээрээ чи эгч дүүсээ зөв болгон харуулсан.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16