Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:36-47 Ариун Библи, 2004 (АБ2004)

36. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө,

37. тиймийн тул харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно.

38. Тийнхүү завхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна.

39. Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.

40. Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина.

41. Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.

42. Тиймээс Би чиний эсрэг буй уур хилэнгээ номхруулж, Миний хардалт чамаас салж, Би тайтгаран цаашид уурлахгүй.

43. Чи залуу насныхаа өдрүүдийг санаагүй, харин эдгээр бүх зүйлсээр Намайг хилэгнүүлсэн тул, харагтун, Би үүний хариуд чиний байгаа байдлыг толгой дээр чинь авчирна” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. “Ингэснээр чи бусад бүх жигшүүрт юмс дээрээ нэмэн энэ ёс бус явдлыг үйлдэхгүй юм.

44. Харагтун, зүйр үгийг иш татагч хүн болгон чиний тухай энэхүү зүйр үгийг иш татан «Эх нь шийр алаг бол охин нь бөөр алаг» гэж хэлэх болно.

45. Өөрийн нөхөр, хүүхдээ жигшсэн эхийн охин нь чи мөн. Өөрсдийн нөхөр, хүүхдүүдээ жигшсэн эгч дүүсийн эгч дүү бол чи мөн. Чиний эх бол хит хүн, чиний эцэг бол амори хүн билээ.

46. Эдүгээ чиний эгч бол охидынхоо хамт чиний хойд зүгт амьдарч буй Самари юм. Чиний охин дүү бол охидынхоо хамт чиний урд зүгт амьдарч буй Содом юм.

47. Гэсэн ч чи тэдний замаар ердөө алхаагүй, тэдний жигшүүрт үйлсийг дуурайгаагүй. Гэвч энэ нь өчүүхэн зүйл мэт, чи өөрийн бүх хандлагаараа тэднээс илүүгээр завхайрлыг үйлдэв”.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16