Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:29-41 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Чи бас худалдаачдын газар болох Халдеитай садар самууныг үлэмж ихээр үйлдсэн боловч үүгээр ч чи ханасангүй»”.

30. “Чи эдгээр бүх зүйлс болох ичгүүргүй янхан эмийн үйлдлийг хийж байхад чиний зүрх юутай их доройтов оо” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

31. “Чи гудамж болгоны эхэнд өөрийн бунхнаа барьж, талбай болгонд өөрийн мөргөлийн өндөрлөгүүдийг хийж байхдаа мөнгийг басамжилснаар чи янхантай адил байгаагүй.

32. Чи бол нөхрийнхөө оронд танихгүй эрийг авдаг завхай эхнэр юм.

33. Эрчүүд бүх янхан эмсэд бэлэг өгдөг, харин чи өөртэйгөө завхайруулахын төлөө өөр уруугаа зүг бүрээс ирүүлэхээр тэднийг хахуульдахын тулд чи өөрийн бүх хайртууддаа бэлэг өгдөг.

34. Ийнхүү чи өөрийн садар самуун дотор тэдгээр эмсээс ялгаатай юм. Чи мөнгийг өгдөг, чамд мөнгө өгдөггүй учир хэн ч чинийх шиг завхайрдаггүй. Ийнхүү чи ялгаатай юм”.

35. Тийм учраас янхан аа, ЭЗЭНий үгийг сонс.

36. Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Чи өөрийн амрагуудтайгаа, өөрийн бүх жигшүүрт шүтээнүүдтэйгээ садарласнаар өөрийнхөө тачаангуй байдлыг асгаж, нүцгэн биеэ дэлгэсэн учраас, мөн шүтээнүүдэд чиний өгсөн хөвгүүдийн чинь цусны төлөө,

37. тиймийн тул харагтун, Би одоо чиний таашаал авсан бүх амрагуудыг чинь, бүр чиний хайрлаж байсан, чиний үзэн ядаж байсан бүгдийг цуглуулна. Тиймээс Би тэднийг чиний эсрэг зүг бүрээс цуглуулж, тэдэнд чиний нүцгэн биеийг бүхэлд нь харуулахын тулд чиний нүцгэнийг тэдэнд дэлгэх болно.

38. Тийнхүү завхайрлыг үйлдсэн, эсвэл цус урсгасан эмийг шүүдэг мэт чамайг Би шүүх болно. Би чам дээр хилэнгийн хардалтын цусыг авчирна.

39. Мөн Би чамайг амрагуудын чинь гарт өгч, тэд чиний бунхнуудыг эвдэж мөргөлийн өндөрлөгүүдийг чинь нурааж, чиний хувцсыг тайчин, үнэт эдлэлийг чинь булаан авч, чамайг нүцгэн, шалдан орхино.

40. Тэд олон түмнийг чиний эсрэг турхирч, чамайг чулуугаар чулуудаж, сэлмүүдээрээ чамайг тастчина.

41. Тэд чиний гэрүүдийг галдан шатааж, олон эмсийн нүдэн дээр чамайг шүүнэ. Тэгээд Би чиний садар самууныг зогсоож, цаашид чи амрагууддаа хөлс төлөхөө болино.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16