Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:2-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Хүний хүү, Иерусалимд өөрийнх нь жигшүүрт юмсыг мэдүүлж,

3. хэлэгтүн. “Эзэн БУРХАН Иерусалимд ийнхүү айлдаж байна. «Чиний уг гарал хийгээд чиний төрөлт нь канаанчуудын газраас бөгөөд чиний эцэг бол амори хүн, чиний эх бол хит хүн байсан.

4. Чиний төрөлтийн хувьд гэвэл, чамайг төрсөн өдөрт чиний хүй ч таслагдаагүй, цэвэрлэхийн тулд чамайг усаар ч угаагаагүй. Чи давсаар ч үрүүлээгүй, даавуугаар ч өлгийдүүлээгүй.

5. Чамайг өрөвдөн эдгээр үйлийн нэгийг ч болов чамд үйлдэхээр нэг ч нүд чамайг энэрэн хараагүй. Харин чамайг хээр талд хаясан. Учир нь чи төрсөн өдөртөө жигшигджээ.

6. Би чиний дэргэдүүр өнгөрч, чамайг цусандаа тийчлэн байхыг харсан үед, чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээсэн. Чамайг цустай хэвээр байхад чинь Би чамд “Амьдар” хэмээн айлдсан билээ.

7. Би чамайг хээрийн өвс ногоо адил тоо томшгүй болгов. Тэгээд чи өсөөд, өндөр болж, сайхан чимэглэл зүүх насанд хүрчээ. Хөх чинь ургаж, үс чинь ургаж гүйцэв. Гэсэн ч чи нүцгэн, шалдан байв.

8. Би чиний хажуугаар өнгөрч, чамайг харсанд, харагтун, чи хайрлуулах насан дээр байжээ. Тиймээс Би хормойгоо чиний дээгүүр дэлгэж чиний нүцгэнийг бүтээсэн. Би бас чамд тангараглан, чамайг Минийх болгохоор чамтай гэрээнд нэгдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

9. «Тэгээд Би чамайг усанд булхан, чамаас цусыг чинь угаан, чамайг тосоор тосолжээ.

10. Би бас чамайг хатгамалтай хувцсаар хувцаслаж, чиний хөлд далайн гахайн арьсан шаахайг өмсгөсөн. Би чамайг нарийн маалингаар ороож, торгоор бүтээв.

11. Би чамайг чимэглэлүүдээр гоёж, чиний гарт бугуйвчийг хийж, чиний хүзүүнд зүүлт зүүлгэсэн.

12. Би бас хамарт чинь гархи хийж, чихэнд чинь ээмэг зүүн, толгой дээр чинь үзэсгэлэнт титмийг тавив.

13. Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон.

14. Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан.

16. Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.

17. Чи бас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16