Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

20. «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу?

21. Чи Миний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн.

22. Чиний бүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй.

23. Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.),

24. чи өөртөө бунхан барьж, талбай болгонд өөртөө зориулан мөргөлийн өндөрлөгүүдийг босгосон.

25. Гудамж болгоны үзүүрт чи өөртөө мөргөлийн өндөрлөгүүд барьж, өөрийн гоо үзэсгэлэнг жигшүүрт зүйл болгон, садар самуунаа ихэсгэхээр хажуугаар өнгөрөгч болгон уруу хөлөө сунгасан.

26. Бас өөрийн тачаангүй хөршүүд болох египетчүүдтэй садар самууныг үйлдэн, Намайг уурлуулахаар садар самуунаа олшруулсан.

27. Одоо харагтун. Би чиний эсрэг мутраа сунган, чиний хүнсний хангамжийг хассан. Чамайг үзэн яддаг, чиний ёс журамгүй байдлаас ичсэн филистчүүдийн охидын хүсэлд Би чамайг тушаасан.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16