Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 16:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Ийнхүү чи алт, мөнгөөр гоёж, өмсгөл чинь нарийн маалинга, торгон болон хатгамалтай даавуугаар хийгджээ. Чи сайн гурил, зөгийн бал, тосыг идэв. Тиймээс чи ихэд үзэсгэлэн гоо, тэргүүн алдартай болсон.

14. Дараа нь чиний гоо үзэсгэлэнгээс болж чиний нэр алдар үндэстнүүдийн дунд тархав. Учир нь Миний чамд соёрхсон Миний сүр жавхлангаас болж энэ нь төгс байсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

15. «Гэвч чи гоо үзэсгэлэндээ итгэж, өөрийн нэр алдраас болж садар самууныг үйлдэн, хажуугаар өнгөрөгч болгон дээр завхайрлаа асгасан.

16. Чи өөрийн зарим хувцаснуудыг авч, янз бүрийн өнгөтэй мөргөлийн өндөрлөгүүдийг өөрсдөдөө бүтээж, тэдний дээр бий болох ёсгүй, тохиолдох ёсгүй садар самууныг үйлдэв.

17. Чи бас Миний чамд өгсөн Миний алт, Миний мөнгөөр хийсэн үзэсгэлэнт эрдэнэсийг авч, өөртөө зориулан садар самуун үйлдэхээр эрэгтэй хөрөг дүрс хийсэн.

18. Дараа нь чи өөрийн хатгамалтай хувцаснуудыг авч, тэднийг бүтээн, Миний тос болон Миний утлагыг тэдний өмнө өргөв.

19. Мөн чамд өгсөн Миний талх хийгээд чамайг тэжээсэн сайн гурил, тос болон зөгийн балыг чи тэдний өмнө тайвшруулах тааламжит үнэр болгож өргөв. Тийнхүү энэ нь тохиолдов» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.

20. «Үүнээс гадна, Надад төрүүлсэн өөрийн хөвгүүд, охидыг чи авч, идүүлэхийн тулд шүтээнүүдэд тэднийг тахив. Чиний садар самуун нь өчүүхэн хэрэг байсан уу?

21. Чи Миний хүүхдүүдийг нядалж, тэднийг гал дундуур гаргаж, шүтээнүүдэд өргөсөн.

22. Чиний бүх жигшүүрт юмс, садар самуунаас гадна чи нүцгэн, шалдан цусандаа тийчлэн байсныг болон өөрийн залуу насны өдрүүдийг санаагүй.

23. Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.),

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 16