Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 14:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув.

2. ЭЗЭНий үг надад ирж,—

3. Хүний хүү, эдгээр хүмүүс шүтээнүүдээ өөрсдийн зүрхнүүдэд байрлуулж, өөрсдийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрсдийн нүүрнүүдийн яг өмнө тавьжээ. Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?

4. Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Зүрхэндээ өөрийн шүтээнүүдийг байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг өөрийнхөө нүүрний өмнө тавиад эш үзүүлэгч уруу ирдэг, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар нь түүнд хариулна.

5. Энэ нь өөрсдийн бүх шүтээнүүдээр дамжуулан Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг барьж байхын тулд юм»”.

6. Тиймийн тулд Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Гэмшиж, өөрсдийн шүтээнүүдээс эргэж, өөрсдийн хамаг жигшүүрт зүйлсээс нүүрээ буруул.

7. Учир нь Израилийн гэрийнхнээс, эсвэл Израильд буй цагаачдаас хэн нэг нь өөрийгөө Надаас салгаж, зүрхэндээ шүтээнүүдээ байрлуулж, өөрийн гэм буруугийн бүдрэх чулууг яг нүүрнийхээ өмнө тавиад, өөрийнхөө төлөө Надаас асуухаар эш үзүүлэгч уруу ирвэл ЭЗЭН Би түүнд хариулахаар Өө рийн биеэр авчрагдах болно.

8. Би Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйр үг болгож, Өөрийн ард түмний дундаас түүнийг таслах болно. Тийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

9. Харин, хэрэв эш үзүүлэгч үг хэлэхээр ятгагдсан бол тэр эш үзүүлэгчийг ятгасан нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгах болно.

10. Тэд өөрсдийн гэм буруугийн шийтгэлийг үүрэх болно. Асуугчийн гэм буруугийн адил эш үзүүлэгчийн гэм буруу нь түүнчлэн байх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 14