Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 13:12-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

12. Харагтун. Тэгэхэд хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” хэмээн та нараас асуух бус уу?.

13. Тиймийн тулд Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Би Өөрийн хилэн дотор ширүүн салхийг гаргана. Тэнд бас Миний ууран дотор аадар бороо, мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байх болно.

14. Тиймээс Би шохойдсон ханыг чинь нурааж, түүнийг доошоо газарт унагана. Ингэснээр түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

15. Тийнхүү Би хана болон түүнийг шохойдогчид дээр Өөрийн хилэнг гүйцээнэ. Би та нарт “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид байхгүй болов.

16. Мөн Иерусалимд эш үзүүлэн, амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.—

17. Одоо хүний хүү чи өөрийн зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг царайгаа хандуул. Тэдний эсрэг эш үзүүлж,

18. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд зориулан гивлүүр хийгч эмэгтэйчүүд гаслантай яа. Та нар Миний ард түмний амийг авлаад, харин бусдын амийг өөрсдөдөө хадгалах уу?

19. Худлыг сонсож буй Миний ард түмэнд худал хэлснээрээ үхэх ёсгүй хүмүүсийг үхүүлж, амьдрах ёсгүй хүмүүсийг амьдруулахаар атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг Миний ард түмэнд бузарлав»” гэж өгүүл.

20. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.—Харагтун, тэнд шувуу мэт сүнснүүдийг авлах та нарын шидэт уяаны эсрэг Би байгаа бөгөөд Би тэдгээрийг та нарын гараас тасална. Та нарын шувуу мэт агнах тэдгээр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг Би явуулах болно.

21. Би бас та нарын гивлүүрүүдийг хуу татаж, Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Тэд авлагдахаар та нарын гарт хойшид байхгүй байх болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

22. Учир нь Би түүнийг гашуудуулаагүй байхад та нар зөвт хүнийг худал хуурмагаар мохоосон атлаа, харин хорон муу үйлстнийг урамшуулж, өөрийнхөө хорон муу замаас салж, амиа хамгаалахаас нь болиулсан.

23. Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би Өөрийн ард түмнийг та нарын гараас чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 13