Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 12:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд ЭЗЭНий үг надад ирж,—

2. Хүний хүү чи тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд бол тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч үл сонсдог.

3. Тийм учраас хүний хүү чи өөртөө цөлөгдөхөд зориулан ачааг бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй.

4. Өөрийн ачааг өдрөөр тэднийг харж байхад нь цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь үдшээр гарч яв.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 12