Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Езекиел 11:3-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. “Байшин барих нь ойртсон бус уу? Энэ хот бол тогоо, бид бол мах мөн” хэмээдэг.

4. Тиймээс тэдний эсрэг эш үзүүл, хүний хүү, эш үзүүл гэв.

5. Тэгээд ЭЗЭНий Сүнс над дээр бууж, Тэр надад—“ЭЗЭН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Израилийн гэр ээ, та нар ингэж бодож байгаа. Учир нь Би та нарын бодлуудыг мэднэ.

6. Та нар энэ хотод алагдагсдыгаа олшруулсан бөгөөд гудамжнуудыг нь тэдгээрээр дүүргэж байна”.

7. Тиймээс Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Хотын дунд та нарын тавьсан үхдэл нь мах бөгөөд энэ хот бол тогоо юм. Гэвч Би та нарыг тэндээс гаргана.

бүрэн бүлгийг уншина уу Езекиел 11